Лондон хотын Кингс Кросс дүүрэг нь олон жилийн өмнө тус хотын хамгийн нэр хүнд муутай, сексийн ажил эрхлэлт явагддаг улаан дэнлүүний гудамж гэдгээрээ танигдсан газар байв. Тэгвэл өнөөдөр энэ бүс нутаг эрс өөрчлөгдөж, дэлхийн технологийн салбарт, ялангуяа хиймэл оюун ухааны хөгжилд томоохон байр суурь эзлэх болжээ.

Технологийн салбарын мэдээллийн TechCrunch сайтад мэдээлснээр, хорин гаруй жилийн өмнө тус дүүрэг нь хотын хамгийн аюултай, эмх замбараагүй бүсүүдийн нэгд тооцогддог байсан юм. Гэвч цаг хугацааны явцад энэхүү газар нутагт шинэ бүтээн байгуулалтууд өрнөж, өдгөө дэлхийн хиймэл оюун ухааны төвүүдийн нэг болон хөгжөөд байна.

Энэхүү түүхэн өөрчлөлт нь Кингс Кросс дүүрэг хэрхэн хотын хамгийн муу нэр хүндтэй газраас өндөр технологийн төв болон хувирч чадсаныг харуулж байна. Одоогийн байдлаар энэхүү бүс нь хиЙмэл оюун ухааны салбарт дэлхийн анхаарлыг татсан чухал цэг болжээ.