Дэлхий дахинд алдартай, поп хатан хаан гэгддэг Мадонна өөрийн шинэ бүтээл болох “Confessions II” киногоо энэ сард болох Tribeca кино наадамд дэлгэхээр болжээ. Киноны нээлтийн дараа Мадонна алдарт хошин шогч, жүжигчин Жимми Фэллонтой тайзан дээр ярилцаж, киноны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, кино нь Мадоннагийн нэгэн “F***ed Up Night Out”-ын тухай өгүүлэх бөгөөд үзэгчдийг гайхшруулах олон сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байх болно гэжээ. Мадоннагийн хувьд энэ нь зөвхөн хөгжмийн ертөнцөд төдийгүй кино урлагт өөрийгөө сорьж буй бас нэгэн том алхам юм.
Tribeca кино наадам нь Нью-Йорк хотноо жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг танилцуулдаг нэр хүндтэй арга хэмжээ билээ. Мадоннагийн киноны нээлт нь наадмын хамгийн хүлээлттэй үйл явдлуудын нэг болох нь дамжиггүй.
Мадонна бол 1980-аад оноос хойш поп хөгжмийн ертөнцөд томоохон нөлөө үзүүлж ирсэн дуучин, жүжигчин, бизнесмэн юм. Түүний хит дуунууд, өвөрмөц стил, тайзны үзүүлбэрүүд нь олон сая фенүүдийг байлдан дагуулсаар байна.