АНУ-ын сансар судлалын агентлаг буюу НАСА-гийн дэлхийн хэмжээнд хамгийн чухал гэгддэг гүн сансрын холбооны цогцолборуудын нэг нь Испанийн Мадрид хотын ойролцоо байрладаг. Гэтэл тус бүс нутагт дэгдсэн ойн түймэр уг байгууламжийг нөмөрсөн талаар Wired мэдээллээ.
Мадридын ойролцоох энэхүү гүн сансрын холбооны цогцолбор нь сансрын хөлгүүд болон хиймэл дагуулуудтай холбоо тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Одоогоор тус бүс нутагт түймрийн улмаас онцгой байдал үүсээд байгаа бөгөөд үүний улмаас НАСА-гийн албаныхан байгууламжид учирсан хохирлын хэмжээг хараахан үнэлж чадаагүй байна.
Түймрийн тархалт болон аюултай нөхцөл байдал үргэлжилж байгаа тул тус байгууламжийн үйл ажиллагаа болон төхөөрөмжүүдэд ямар нөлөө үзүүлсэн нь тодорхойгүй хэвээр байна.