Биткойны хөрөнгө оруулалтаараа алдартай Майкл Сэйлорын удирддаг компани өнгөрсөн долоо хоногт биткойн зарах үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн байна. Тус компани энэ хугацаанд нийт 3,588 биткойн худалдаалсан болохыг мэдээллээ.
Энэхүү алхам нь компанийн санхүүгийн стратегитай холбоотой бөгөөд гол зорилго нь ам.долларын нөөцөө нэмэгдүүлэх явдал юм. Тодруулбал, тус компани өөрийн гаргасан давуу эрхтэй хувьцааны (preferred stock) ногдол ашгийг төлөхөд шаардлагатай бэлэн мөнгийг бүрдүүлэхийн тулд ийнхүү биткойн зарж, 216 сая доллар босгосон байна.