Биткоин сонирхогчдын дунд алдартай бизнесмэн Майкл Сэйлор өөрийн удирддаг компанийн хувьцааны ханш уналттай холбоотой шүүмжлэлд хариу өглөө.
Тодруулбал, MSTR болон STRC компанийн давуу эрхтэй хувьцаанууд сүүлийн 52 долоо хоногийн доод цэгт хүрсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байна. Энэхүү нөхцөл байдал үүссэний дараа Майкл Сэйлор X (хуучнаар Twitter) платформ дээр дамжуулан компанийнхаа урт хугацааны, Биткоин төвтэй стратегийг өмгөөлөн хамгаалсан мэдэгдэл хийжээ.
Майкл Сэйлор нь Биткоиныг бизнесийн гол хөрөнгө оруулалт гэж үздэгээрээ алдартай бөгөөд зах зээлийн хэлбэлзлийн үед ч өөрийн байр сууриа хадгалсаар ирсэн юм. Одоогоор компанийн хувьцаануудын ханштай холбоотой үүсээд буй нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсээр байна.