Биткойны зах зээлийн шинжилгээний CryptoQuant байгууллага Майкл Сэйлорын үүсгэн байгуулсан MicroStrategy компанийг биткойн худалдан авах үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэж үзэж байна.

Тус байгууллагын мэдээлснээр, MicroStrategy компанийн STRC (Strategy) нөөц хөрөнгийн хүрэлцээ өмнө нь долоон жилийн хугацааг хангаж байсан бол одоо ердөө 14 сарын хугацаатай болж огцом буурчээ.

Үүнээс гадна, зах зээлийн өсөлтийн үеийн оргил цэгүүд дээр биткойн худалдан авсан нь тус компанид 10.6 тэрбум ам.долларын цаасан алдагдал хүлээхэд хүргэсэн байна. Иймд шинжээчид тус компанийг биткойн худалдан авах стратегээ эргэн харах шаардлагатай гэж дүгнэжээ.