Хятадын тэрбумтан, дүрвэгч Майлс Гуо залилангийн томоохон хэргээр 30 жилийн хорих ял авсан тухай CoinDesk мэдээллээ. Тэрээр өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын зөвлөх асан Стив Бэннонтой ойр дотно харилцаатай байснаараа олны анхааралд өртөж байв.

Майлс Гуо нь H-Coin хэмээх төслийг сурталчлан олон нийтийг залилсан гэх үндэслэлээр хуулийн хариуцлага хүлээж байна. Түүний үйлдсэн уг залилангийн хэмжээ нэг тэрбум доллар хүрсэн болохыг тогтоожээ. Тэрээр 2024 онд гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд энэ удаад албан ёсны ялын тогтоол гарч, 30 жилийн хорих ял оногдуулсан байна.

Түүнийг Стив Бэннонтой холбоотой байсан нь тухайн үед ихээхэн шуугиан дэгдээж байсан юм. Майлс Гуо нь H-Coin төслийг ашиглан хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэх хэрэгт буруутгагдсан бөгөөд шүүхийн шийдвэрээр ийнхүү урт хугацааны ял сонсоод байна.