Америкийн алдартай кантри дуучин Меган Морони өөрийн анхны үнэртэй ус болох ‘Calliope’-г танилцуулж, гоо сайхны салбарт шинэ алхам хийлээ.

Дуучин бүсгүй уран бүтээлийн ажлаа амжилттай үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогоор өөрийн Cloud 9 Tour аялан тоглолтоо амжилттай хийж байна. Тэрээр хөгжмийн салбарт төдийгүй ийнхүү өөрийн нэрийн брэндийг гаргаж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.