Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ын шатанд учраа таарсан Мексик болон Английн шигшээ багуудын тоглолт эхлэх хугацаа хойшлогдлоо.
Тоглолт эхлэх үед аянга цахилгаантай холбоотой цаг агаарын хүндрэл үүссэн тул зохион байгуулагчид тоглолтын эхлэх хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Одоогоор цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг албаны хүмүүс хянаж байгаа бөгөөд тоглолт хэзээ эхлэх нь тодорхойгүй хэвээр байна.