NBA-ийн алдарт сагсан бөмбөгч Леброн Жеймс ирээдүйд хаана тоглох вэ гэдэг асуудал лигийн хүрээнд хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод байна. Түүний агент Рич Пол "Game Over" подкастынхаа үеэр Жеймсийг элсүүлэх боломжтой багуудын жагсаалтыг танилцуулсан юм.

Тус жагсаалтад багтсан 10 багийн нэг нь Миннесота Тимберволвс байсан бөгөөд тэд супер од тоглогчийг багтаа нэгтгэх сонирхлоо идэвхтэй илэрхийлж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Леброн Жеймсийг тус багийн од тоглогч Энтони Эдвардс-ын хувьд дутуу байгаа "цоож" буюу багийн амжилтыг цогцлоох чухал хэсэг хэмээн үзэж байна.

Одоогоор Леброн Жеймс болон Миннесота Тимберволвс багийн хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байгаа ч багийн зүгээс түүнийг элсүүлэх чиглэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаа нь тодорхой болоод байна.