АНУ-ын улс төрийн нөлөө бүхий зүтгэлтэн, Сенатор Митч Макконнелл одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн байдал нь тодорхойгүй хэвээр байна. Гэсэн хэдий ч түүний Вашингтон хотод байрлах гэрт амьдрал хэвийн үргэлжилж байгаа бололтой.
TMZ агентлагийн DC дахь сурвалжлагч Чарли Коттон сенаторын гэрт очиж нөхцөл байдалтай танилцжээ. Түүний мэдээлснээр, сенатор эмнэлэгт байгаа энэ үед түүний гэрт шал солих ажил эхлээд байгаа аж. Ийнхүү эзэн нь эзгүй байгаа ч гэрийнх нь тохижилт, засварын ажил үргэлжилсээр байна.