Америкийн кантри дуучин Морган Уоллен Денвер хотод болсон концертын үеэр гэнэтийн үйлдэл гаргаж олныг гайхшрууллаа. Тодруулбал, “Sand in My Boots” дуугаа дуулж байх үеэр техникийн саатлын улмаас дуучин маань бухимдлаа барьж дийлэлгүй тайзан дээр байсан төгөлдөр хуурыг хөмөрч хаясан байна.
Морган Уоллен бол Америкийн нэртэй кантри дуучдын нэг бөгөөд түүний дуунууд Billboard-ийн жагсаалтыг олон удаа тэргүүлж байсан билээ. Түүний концертууд ихэвчлэн анхаарал татдаг ч энэ удаагийн үйл явдал урьд өмнө байгаагүй зүйл боллоо.
Олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгүүдээс үзэхэд Уоллен төгөлдөр хуурыг хөмөрч хаясны дараа тайзан дээр уурлаж бухимдсан байдалтай алхаж байсан нь харагдаж байна. Концертыг үзэж байсан хүмүүсийн хэлж буйгаар техникийн саатлыг засах гэж хэсэг хугацаанд оролдсон ч амжилт олоогүйгээс дуучин маань ийм үйлдэл гаргасан бололтой.
Энэ үйл явдлын талаар Морган Уоллен өөрөө ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бөгөөд түүний төлөөлөгчдөөс ч мөн ямар нэгэн мэдэгдэл гараагүй байна. Гэсэн хэдий ч, фенүүд нь түүний үйлдлийг янз бүрээр хүлээж авч байгаа бөгөөд зарим нь ойлгож байгаа бол зарим нь шүүмжилж байна. Ямартай ч энэ үйл явдал кантри хөгжмийн ертөнцөд багагүй шуугиан тариад байна.