Мэйси Грэй (Macy Gray) гэх нэрээрээ олонд танигдсан Натали МакИнтайр (Natalie McIntyre) бол Америкийн соул, R&B, жазз урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучин, жүжигчин юм. Тэрээр өвөрмөц хоолой, хит дуунуудаараа дэлхий дахинд алдартай. Түүний "I Try", "Sweet Baby", "Why Didn't You Call Me" зэрэг дуунууд нь олон жилийн турш хит болж, түүнийг олон улсын хэмжээний од болгосон билээ.
Тэгвэл Мэйси Грэй Австралид дахин тоглолтоо хийхээр болсноо зарлалаа. Өнгөрсөн 2024 онд Австралид хийсэн тоглолтууд нь бүгд зарагдаж дууссаны дараа түүнийг дахин урьж тоглолт хийлгэх хүсэлт маш их ирсэн байна. Энэ удаагийн аялан тоглолт нь өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй байх бөгөөд Австралийн олон хотуудаар аялан тоглох төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Мэйси Грэй өөрийн хэв маяг, өвөрмөц дуу хоолойгоороо Австралийн үзэгчдийг дахин байлдан дагуулах нь дамжиггүй. Тоглолтын тасалбарын худалдаа удахгүй эхлэх бөгөөд түүний шүтэн бишрэгчид тасалбараа аль болох эрт захиалахыг зөвлөж байна.