Америкийн алдарт жүжигчин, “Friends” цувралын од Мэттью Перригийн хар тамхины дилер Эрик Флеминг гэгчийг хар тамхины хэрэгт буруутай хэмээн үзэж, хоёр жилийн хорих ял оноосон байна.

Флеминг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хандан, прокуроруудтай хамтран ажиллаж гол нийлүүлэгч Жасвеен Сангаг илрүүлэхэд тусалсан тул хөнгөн ял оноохыг хүссэн. Санга нь “Кетамины хатан” гэх нэрээрээ олонд танигдсан бөгөөд түүнийг ч бас саатуулан шалгаж байгаа аж.

Флеминг шүүхийн танхимд хэлэхдээ “Би гаргасан алдаандаа үргэлж харамсаж явна. Мэттью Перри болон бусад хүмүүст учруулсан хохиролд чин сэтгэлээсээ хүлцэл өчье” гэжээ. Түүний хэлснээр, тэрээр Перрид кетамин болон бусад төрлийн хар тамхи нийлүүлдэг байсан гэнэ.

Мэттью Перри өнгөрсөн оны аравдугаар сард нас барсан бөгөөд түүний үхэл нь хар тамхины хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэж үзэж байгаа юм. Энэ хэрэг нь Холливуудын хар тамхины хэрэглээ болон алдартнуудын амьдралд хар тамхи хэрхэн нөлөөлдөг талаарх асуудлыг дахин хөндөж байна.