Хүн бүрийн амьдралд тодорхой нэгэн цаг үед санхүүгийн хомсдолд орох, түүнийг шийдвэрлэх илэрхий гарц харагдахгүй байх нөхцөл байдал тохиолдож болзошгүй байдаг.
Санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг Financial Samurai хуудсанд нийтлэгдсэн нэгэн нийтлэлд зохиогч яг ийм нөхцөл байдалд орсон өөрийн туршлагаа хуваалцсан байна. Түүний бичсэнээр, хүнд төлөвлөгөө болон хэрэгжүүлэх стратеги байгаа ч мөнгө яг хаанаас орж ирэхийг нарийн мэдэх боломжгүй үе тулгардаг аж.
Энэхүү тодорхойгүй нөхцөлд байхдаа зохиогч зарим хүмүүсийн дургүйцлийг төрүүлж магадгүй нэгэн зүйлийг хийсэн нь “мөнгө манифест хийх” (manifested money) байжээ. Тэрээр өөрт мөнгөгүй болсон энэ үед уг аргыг туршиж үзэх нь үнэ цэнтэй хэмээн онцолсон байна.