Америкийн НАСКАР (National Association for Stock Car Auto Racing) буюу хувьцаат автомашины уралдааны үндэсний холбооны хошой аварга, домогт тамирчин Кайл Буш 41 насандаа таалал төгссөн харамсалтай мэдээлэл цацагдлаа.

Кайл Буш нь НАСКАР-ын дээд гурван дивизионд хамгийн олон ялалт байгуулсан амжилтаараа алдартай. Тэрээр 2009, 2015 онуудад НАСКАР-ын цомыг хүртэж байсан бөгөөд олон жилийн турш авто спортын ертөнцөд өөрийн гэсэн тод ул мөрийг үлдээсэн юм.

Түүний гэнэтийн үхэл нь НАСКАР-ын фанатууд болон авто спортын ертөнцийг гүн эмгэнэлд автуулав. Олон нийт түүнийг сайн уралдаанч төдийгүй, үлгэр жишээч хүн байсан хэмээн дурсаж байна.

Кайл Бушийн гэр бүл, найз нөхөд болон НАСКАР-ын нийт тамирчдад гүн эмгэнэл илэрхийлье.