Алдарт дуучин Ник Жонас болон жүжигчин Приянка Чопра Жонас нар "Hey Jonas" подкастад оролцох үеэрээ анх хэрхэн танилцсан тухайгаа ярьжээ. Тэдний анхны уулзалт бусад хосуудынх шиг романтик байсангүй, харин ч бага зэрэг эргэлзээтэй эхэлсэн байна.

Ник Жонас тухайн үед Приянкаг жинхэнэ мөн эсэхийг нь мэдэхийг хүсэж, түүнээс цагийн тэмдэгтэй зураг илгээхийг шаарджээ. Приянка Чопра энэ тухай дурсахдаа, "Тэр намайг үнэхээр би мөн эсэхийг баталгаажуулахыг хүссэн" хэмээн ярьсан байна. Хэдийгээр энэ нь романтик үйлдэл биш байсан ч Приянкад сонирхолтой санагдсан тул зөвшөөрчээ.

Тэдний харилцаа эхлэхээс өмнө Ник ах Кевинаас "Quantico" олон ангит киноны тухай сонсжээ. Удалгүй тэрээр гудамжинд байрлах сурталчилгааны самбар дээрээс Приянкагийн царайг харсан байна. Үүний дараа Ник түүнийг Твиттер хуудсаар дагадаг эсэхийг шалгаж, улмаар хувийн зурвас бичжээ. Түүний анхны зурвас нь "Хэд хэдэн хүн биднийг уулзах хэрэгтэй гэж хэллээ. Би ч үүнтэй санал нэг байна... Чи ойрын үед Лос-Анжелест ирэх үү?" гэсэн утгатай байв.

Приянка хариуд нь ажлын холбогдолтой, албаны өнгө аястай зурвас илгээсэн байна. Хосууд удаан хугацаанд мессежээр харилцсан ч уулзсанаас хойш хоёр хагасын сарын дотор сүй тавьж, 2018 оны 12 дугаар сард гэрлэжээ. Өдгөө тэд нэг охинтой бөгөөд энэ 12 дугаар сард найман жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.