Америкийн дуучин, ая зохиогч Ноа Кан “Saturday Night Live” буюу SNL шоунд хоёр дахь удаагаа хөгжмийн зочноор оролцож, өөрийн шинэ уран бүтээлүүдээ толилууллаа. Тэрээр энэ сарын эхээр “The Great Divide” нэртэй цомгоо гаргасан бөгөөд тус цомгийнхоо нэрээр нэрлэгдсэн дуу болон “Doors” хэмээх дуугаа SNL-ийн тайзнаа амьд хөгжимтэйгөөр дуулж, үзэгчдийн халуун дотно хүлээж авалтыг хүртсэн байна.
Ноа Кан бол сэтгэл хөдөлгөм, яруу найраг шиг үгтэй дуугаараа олонд танигдсан залуу уран бүтээлч юм. Түүний дуунууд нь ихэвчлэн өөрийн амьдралын туршлага, сэтгэл зүйн асуудлууд, хайр дурлал зэргийг хөнддөг. Тэрээр өмнө нь “Stick Season” зэрэг хит дуугаараа Billboard-ын чартуудыг тэргүүлж байсан бөгөөд одоо Грэммийн шагналд нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ.
SNL-д оролцсон нь түүний хувьд маш том амжилт бөгөөд цаашдын уран бүтээлд нь урам зориг нэмэх нь дамжиггүй. Залуу уран бүтээлч маань ирээдүйд Монголд хүрэлцэн ирж тоглолт хийх болов уу гэсэн хүлээлттэйгээр түүний уран бүтээлийг дэмжиж, амжилт хүсье.