Хүнд хэлбэрийн бэртэл гэмтэл авах эсвэл эрүүл мэндийн ноцтой хямралд өртөх нь хүний хувийн санхүүд маш том цохилт болж болзошгүй талаар санхүүгийн зөвлөгөө өгдөг Money Under 30 онцолжээ.
Эрүүл мэндийн хямрал тохиолдоход эхний ээлжинд эмнэлгийн төлбөрүүд гарч ирдэг бол үүний араас орлого тасалдах, үргэлжилсэн эмчилгээний зардал гарах болон хуримтлалын данс хоосрох зэрэг асуудлууд дараалан үүсэж болдог байна.
Тухайн хүнд шаардагдах эмнэлгийн тусламж, үйлчилгээний өртөг ямар байхаас хамааран энэхүү санхүүгийн хүндрэл нь олон жилийн турш үргэлжлэх боломжтой гэдгийг дурджээ. Иймээс эрүүл мэндийн гэнэтийн эрсдэлээс төсвөө урьдчилан хамгаалах нь чухал ач холбогдолтой болохыг сануулсан байна.