Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн “Talk Your Book” цуврал нэвтрүүлгийн шинэ дугаараар хиймэл оюун ухааны (AI) салбарын өр эдийн засгийн хямралд хүргэх эсэх сэдвийг хөндөн ярилцжээ.

JP Morgan-ы дэмжлэгтэйгээр гарсан тус дугаарт JPMorgan Strategic Income Opportunities Fund буюу JSOSX сангийн үйл ажиллагааг жишээ болгон авч үзсэн байна. Тухайлбал, уг сан нь ямар нэгэн тогтсон жишиг индекс буюу жишиг үзүүлэлтэд баригдахгүй (benchmark-free) ажилладаг нь нэмэлт уян хатан байдлыг хэрхэн бий болгодог талаар онцолжээ.

Мөн зах зээлийн нөхцөл байдалд хугацааны эрсдэлээс (duration risk) зайлсхийх шийдвэр гаргасан нь яагаад зөв алхам болсон тухай асуудлыг нэвтрүүлгийн хүрээнд хэлэлцсэн байна.