НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хиймэл оюун ухааны (AI) асуудлаар зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр уг технологийн ирээдүйн талаар хатуу байр суурь илэрхийллээ.
Тэрээр Цахиурын хөндийд түгээмэл хэрэглэгддэг "vibe code" буюу аливаа зүйлийг нарийн төлөвлөгөөгүйгээр, мэдрэмжээрээ, хөнгөн байдлаар бүтээх гэсэн утгатай хэллэгийг ашиглан, хүн төрөлхтний ирээдүйг ийм байдлаар шийдэх боломжгүй гэдгийг сануулсан байна. Гутерриш дэлхий нийтээрээ хиймэл оюун ухааныг олон улсын хяналтад авах цаг болсныг онцолжээ.
Түүнчлэн, тэрээр хиймэл оюун ухааныг ашиглан бүтээгдэж буй хөнөөлт роботуудыг (killer robots) олон улсын хэмжээнд хориглохыг уриалсан байна. Энэ нь хиймэл оюун ухааны хөгжил хүн төрөлхтний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэсэн болгоомжлолыг илэрхийлсэн хамгийн тод мэдэгдэл боллоо.