Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн залуу од Оливия Родриго өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ илүү ойр дотно байх сонирхолтой алхам хийхээр төлөвлөжээ. “Drivers License”, “Good 4 U” зэрэг хит дуугаараа танигдсан, Грэммийн шагналт дуучин бүсгүй удахгүй радио нэвтрүүлгээр дамжуулан сонсогчдынхоо хайр дурлалын асуудлыг сонсож, өөрийн зүгээс зөвлөгөө өгөх “хайрын эмч”-ийн дүрд тоглох гэж байна.
Энэхүү тусгай нэвтрүүлэг нь зөвхөн зөвлөгөөгөөр хязгаарлагдахгүй юм. Оливия Родриго энэ үеэрээ удахгүй сонсогчдын хүртээл болох шинэ цомогт нь багтсан, одоогоор олон нийтэд цацагдаагүй байгаа дуунуудаасаа анх удаа амьдаар танилцуулах ажээ. Энэ нь түүний шинэ уран бүтээлийг тэсэн ядан хүлээж буй фенүүдийн хувьд томоохон сюрприз болж байна.
Өдгөө 21 настай Оливия Родриго нь өөрийн дуунууддаа өсвөр насны болон залуусын сэтгэл хөдлөл, хайр дурлалын асуудлыг маш үнэн бодитоор тусгадаг гэдгээрээ алдартай. Тиймээс түүний өгөх зөвлөгөө нь залуу сонсогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Радио нэвтрүүлгийн хуваарь болон оролцох боломжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг түүний албан ёсны сошиал сувгуудаар дамжуулан зарлах юм байна.