Ямайкийн хөнгөн атлетикийн түүхэн дэх хамгийн алдартай гүйгчдийг бэлтгэсэн, спортын ертөнцийн нөлөө бүхий дасгалжуулагч Стивен Фрэнсис хүнд өвчин тусаад байна. Тэрээр олимпийн олон аварга, дэлхийн шилдэг тамирчдыг төрүүлсэн MVP Track & Field Club-ийг үүсгэн байгуулагч юм.

Стивен Фрэнсис нь олимпийн аварга Шелли-Энн Фрейзер-Прайс, Элейн Томпсон-Хера, Шерика Жексон болон Асафа Пауэлл нарын зэрэг олон алдартнуудыг бэлтгэж, амжилтад хүргэсэн хүн билээ. Түүний удирдлага дор ажилладаг MVP клуб нь Ямайкийн хөнгөн атлетикийн "үйлдвэр" хэмээн нэрлэгддэг байв.

Одоогийн байдлаар түүнийг ямар өвчнөөр өвдсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд дасгалжуулагч маань өөрийн эрүүл мэндийн төлөөх хүндхэн тэмцлийг эхлүүлээд байна. Спортын ертөнцөд асар их хувь нэмэр оруулсан энэхүү эрхэм өдгөө өөрийн амьдралын хамгийн хэцүү сорилттой нүүр тулж байгаа юм.