Орос болон Украины талууд шөнийн цагаар харилцан томоохон довтолгоо хийж, цохилт солилцлоо. Москва хотын даргын Пүрэв гарагт мэдээлснээр, тус бүс нутаг руу нийт 630 дрон харвасан байна.
Энэхүү халдлага нь АНУ-ын тусгай төлөөлөгч Санкт-Петербург хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийснээс төд удалгүй болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын томилсон төлөөлөгч Стив Виткофф Лхагва гарагт Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн юм. Уг уулзалтын дараа Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр тал тохиролцоонд хүрэхэд ойртож байна хэмээн мэдэгдсэн байна.
Д.Трамп “Би саяхан Владимир Путинтэй Украины дайныг зохицуулах асуудлаар ярилцсан, бид үүнд хүрч байна гэж би бодож байна” хэмээн дурджээ.