ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-тай холбогдох хилийн гол боомтоор стандарт царигтай төмөр замын хоёр дахь шугам барих тухай хуулийг баталж, гарын үсэг зуржээ. Энэхүү алхам нь Москвагийн дорно зүг рүү чиглэсэн бодлогыг эрчимжүүлж, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын өмнө Бээжинтэй харилцаагаа бэхжүүлэх зорилгын хүрээнд хийгдэж байна.
Оросын хууль тогтоомжийн албан ёсны мэдээллийн портал дээр даваа гарагт нийтлэгдсэн баримтад дурдсанаар, уг хууль нь хоёр улсын төмөр замын хэлэлцээрийг соёрхон баталж байгаа аж. Талууд энэхүү төмөр замын тохиролцоонд Владимир Путиний өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хүрсэн юм.