Перу улсын өмнөд бүсэд барихаар төлөвлөж буй 844 сая ам.долларын өртөг бүхий гүний боомтын төслийг гадаадын хэд хэдэн томоохон хөрөнгө оруулагч, тэр дундаа Хятадын компаниуд сонирхож байгааг бүс нутгийн удирдлага Даваа гарагт мэдэгдлээ.
Энэхүү боомтын төслийг албаныхан Чанкай боомтын өөр нэг хувилбар болгон танилцуулж, засгийн газраас хилийн чанадад сурталчлах ажлыг эхлүүлээд байгаа юм.
Перугийн Арекипа мужийн захирагч Рохел Санчес төрийн хөрөнгө оруулалтын агентлаг болох Proinversion-тэй гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр “Хэд хэдэн компани бидэнд хандсан. Бидэнд АНУ, Хятад, Энэтхэгээс ирсэн, маш их сонирхож буй хөрөнгө оруулагчид байна” хэмээн онцолсон байна.
Түүнчлэн мужийн захирагч Турк болон бусад улсын компаниуд ч тус төсөлд хандаж байгааг дурджээ.