Иран улс Их Британи дахь цэргийн байгууламжуудыг онилж, халдахыг оролдож байгаа талаар тус улсын дотоодын аюулгүй байдлын MI5 агентлагийн тэргүүн мягмар гарагт сэрэмжлүүллээ.
MI5 агентлагийн дарга Кен Маккалламын мэдэгдсэнээр, өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын ажиллуулдаг цэргийн нисэх бааз руу халдах гэсэн сэжигтэй төлөвлөгөө нь “цорын ганц тохиолдол байгаагүй” аж. Тэрбээр Техраны эрх баригчид Их Британид чиглэсэн халдлагынхаа хүрээг өргөжүүлж, зөвхөн Ираны исламын дэглэмийг эсэргүүцэгчдийг онилохоос хальж, эрчимжүүлэхийг зорьж байгааг онцолсон байна.
Түүнчлэн дайсагнагч улс орнуудын заналхийлэл нэмэгдэж байгаа энэ үед еврейчүүдийн байгууламжуудыг онилсон галдан шатаах болон хорлон сүйтгэх халдлагууд гарсан талаар тэмдэглэжээ.