Ойрын холбоотон гэгддэг Польш болон Украины харилцаанд сэв сууж, зөрчил гүнзгийрч эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Польшийн Ерөнхийлөгч Карол Навроцкий Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Польш улсын төрийн дээд одонгоос нь албан ёсоор хассан байна.

Энэхүү үйл явдал нь олон нийтийн анхаарлыг татаж, хоёр улсын хоорондын дипломат харилцаа яагаад ийм түвшинд хүрэв гэдэг асуултыг дагуулж байна. Уг шийдвэр нь зөвхөн одоогийн нөхцөл байдалтай холбоотой төдийгүй Польшид ирэх жил болох сонгуультай ч тодорхой хэмжээгээр уялдаатай байж болзошгүй гэсэн таамаг байна.

Польш болон Украины хооронд үүсээд буй энэхүү үл ойлголцол нь улс төрийн хүрээнд хэрхэн өрнөж, ирэх жилийн сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.