Америкийн хип хоп, поп, рок урсгалыг хослуулан дуулдаг, залуусын дунд нэр хүндтэй дуучин Пост Мэлоун ирэх 2026 онд “Big Ass Stadium Tour” нэртэй аялан тоглолтоо эхлүүлэхээр болсноо зарлалаа. Тэрээр энэхүү аялан тоглолтоороо кантри хөгжимчин Jelly Roll-той хамтран АНУ-ын томоохон стадионуудаар аялах юм байна.
Тоглолтын тасалбарыг хямд үнээр онлайнаар худалдан авах боломжтой гэсэн мэдээлэл Billboard сайтад нийтлэгдсэн байна. Ялангуяа Пост Мэлоуны шүтэн бишрэгчид тасалбарыг эрт захиалах боломжтой бөгөөд энэ нь илүү хямд үнээр авах нөхцөлийг бүрдүүлэх аж.
Пост Мэлоун нь залуучуудын дунд хамгийн их сонсогддог “Rockstar”, “Circles”, “Sunflower” зэрэг хит дуунуудаараа алдартай. Түүний хөгжим нь өвөрмөц хослол, сэтгэл хөдөлгөсөн аялгуугаараа онцлогтой бөгөөд олон сая шүтэн бишрэгчтэй.
Ирэх жилийн аялан тоглолт нь Пост Мэлоуны хувьд том амжилт болох бөгөөд түүний фэнүүд энэ үйл явдлыг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй.