Дэлхийн хөгжмийн хорхойтнуудын анхаарлыг татахуйц нэгэн үйл явдал болох гэж байна. Грэммийн музей болон Хөгжмийн зохиолчдын алдрын танхим хамтран хөгжмийн түүхэнд өөрсдийн гэсэн өнгө төрх, байр суурийг үлдээж чадсан домогт уран бүтээлчдийн дуу хөгжмийг алдаршуулах “Дууны цамхаг” (Tower of Song) нэртэй үзэсглэнг энэ сард нээхээр болжээ.

Үзэсгэлэнд Принс (Prince), Нирвана (Nirvana), Жанет Жексон (Janet Jackson) зэрэг дэлхийн хөгжмийн ертөнцийн одод болон бусад алдартай хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнгийн нээлтэд хөгжмийн продюсер Жимми Жам (Jimmy Jam) болон хөгжмийн зохиолч Дайан Уоррен (Diane Warren) нар оролцож, хөгжмийн тухай яриа өрнүүлэх аж.

Принс бол 1980-аад оны поп хөгжмийн хаан гэгддэг, өөрийн гэсэн өвөрмөц стильтэй хөгжимчин юм. Түүний “Purple Rain”, “Little Red Corvette” зэрэг дуунууд нь дэлхий даяар хит болж байсан. Харин Нирвана бол 1990-ээд оны гранж хөгжмийн томоохон төлөөлөгч бөгөөд “Smells Like Teen Spirit” дуугаараа залуу үеийнхний зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан билээ. Жанет Жексон бол Майкл Жексоны дүү бөгөөд поп, R&B хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн, олон сая хувь борлогдсон цомгийн эзэн юм.

Энэхүү үзэсгэлэн нь залуу үеийнхэнд эдгээр домогт уран бүтээлчдийн уран бүтээл, хөгжмийн түүхийг илүү гүнзгий ойлгох, тэдний хөгжимд дурлах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмж, залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн эдгээр уран бүтээлчдийг хүндэтгэн үзэх сайхан боломж тохиож байна.