Алдарт жүжигчин Присцилла Пресли болон Бразилийн продюсер Марко Гарибалди нарын хүү Наварон Гарибалди Гарсиа шинэ бизнес эхлүүлэхээр зэхэж байна. Тэрээр гэрийн аргаар хийсэн пиццанд дуртай нэгэн бөгөөд энэхүү сонирхлоо бизнес болгохоор шийджээ.
Наварон Гарибалди Гарсиа өөрийн пиццаны газрыг нээхэд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд олон нийтийн санхүүжилт (crowdfunding) эхлүүлсэн байна. Одоогоор тэрээр өөрийн санаачилсан энэхүү төсөлдөө дэмжлэг авахаар ажиллаж байгаа аж.