Америкийн зохиолч Ребекка Яррос (Rebecca Yarros) бол “Empyrean” хэмээх цуврал фэнтези романуудаараа алдартай хүн билээ. Түүний “Fourth Wing”, “Iron Flame” зэрэг номууд нь олон улсад маш их амжилт олсон. Тэгвэл түүний дараагийн ном ирэх есдүгээр сарын 29-нд худалдаанд гарах гэж байгаа бөгөөд энэ нь тус цувралын дөрөв дэх ном биш харин цувралтай холбоотой бие даасан бүтээл юм байна.
Гайхалтай нь уг ном нь нэр, нүүр зураггүйгээр урьдчилсан захиалгаар аль хэдийн бестселлер болоод байгаа гэнэ. Энэ нь зохиолчийн фэнүүдийн дунд маш их хүлээлт үүсгэж байгаагийн илрэл юм. Ярросын өмнөх номууд нь романтик фэнтезийн төрөлд багтдаг бөгөөд луу, дайн, хайр дурлал зэрэг сэдвүүдийг хөнддөг билээ.
Уг шинэ номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч зохиолчийн фэнүүд түүнийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд номын нэр, нүүр зураг удахгүй танилцуулагдах байх гэж найдаж байна.