Ромын пап Лео даваа гарагт хиймэл оюун ухаан (AI) дэлхийг сүйрүүлж болзошгүй гэсэн болгоомжлол нь “хуурамч мэдээ” биш бөгөөд үүнийг нухацтай авч үзэх ёстой гэж мэдэгдлээ. Энэхүү байр суурь нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шууд бусаар зэмлэсэн явдал гэж харагдаж байна.

АНУ-аас тодорсон анхны Ромын пап тэрээр өөрийн 16 сарын тэргүүнчлэлийн хугацаандаа хиймэл оюун ухааны аюулын талаар удаа дараа сэрэмжлүүлсээр ирсэн юм.

Түүнчлэн тэрээр тус технологид ямар нэгэн хязгаарлалт, хаалт хамгаалалт байх шаардлагагүй хэмээн үзэж буй технологийн салбарын гүйцэтгэх захирлуудыг шууд шүүмжилжээ. Тэрээр хэлэхдээ, “Хиймэл оюун ухааны чиглэлийн олон шинжээч, мэргэжилтнүүдийн дэвшүүлж буй болгоомжлолыг нухацтай авч үзэх ёстой гэж би үнэхээр бодож байна” хэмээн онцолсон байна.