Английн R&B, поп дуучин, хөгжмийн зохиолч Рэй (RAYE) жүжигчний гараагаа эхлүүлэхээр болсон байна. Тэрээр өмнө нь Netflix-ийн “Black Rabbit” цувралд өөрийнхөөрөө камео дүр бүтээсэн ч энэ удаад найруулагч Yann Demange-ийн “Lineage” нэртэй триллер кинонд жинхэнэ жүжигчний хувиар тоглох юм.

Yann Demange бол “71” болон “White Boy Rick” зэрэг кинонуудаараа танигдсан нэр хүндтэй найруулагч билээ. “Lineage” киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор хараахан гараагүй байгаа ч триллер жанрын кино сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байна.

Рэйгийн хувьд хөгжмийн ертөнцөд хэдийнэ өөрийн гэсэн байр суурийг олсон бөгөөд “Escapism” зэрэг хит дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн билээ. Түүний жүжигчний хувиар ямар амжилт үзүүлэхийг хүлээж байна. Рэйгийн кинонд тоглох болсон нь түүний фэнүүдийг баярлуулж байгаа нь дамжиггүй.