Америкийн залуу дуучин, жүжигчин Сабрина Карпентер (Sabrina Carpenter) сүүлийн үед “Espresso”, “Please Please Please” зэрэг хит дуугаараа Billboard Hot 100 чартын шилдэг 10-т зургаан удаа багтсан амжилт үзүүлээд байгаа билээ. Тэгвэл Billboard сайт түүний хамгийн том хит дууг тодруулах зорилгоор фэнүүдийн дунд санал асуулга явуулж эхэллээ.

Санал асуулгад “Espresso”, “Feather”, “Nonsense”, “Skinny Dipping”, “Because I Liked a Boy”, “Emails I Can’t Send”, “Thumbs”, “Why”, “Sue Me”, “Paris”, “Almost Love”, “Alien”, “On My Way”, “Looking at Me”, “Smoke and Fire”, “Can’t Blame a Girl for Trying”, “Manchild” зэрэг дуунууд багтсан байна. Фэнүүд өөрийн дуртай дуугаа сонгон саналаа өгөх боломжтой.

Сабрина Карпентер нь 1999 онд төрсөн, Диснейн “Girl Meets World” кинонд тоглосноор олонд танигдсан, өдгөө хэд хэдэн студийн цомог гаргаад байгаа залуу од юм. Түүний дуунууд нь залуусын дунд маш их алдартай бөгөөд TikTok зэрэг сошиал медиа платформуудаар өргөн тархдаг.

Та Сабрина Карпентерийн аль дуунд нь илүү дуртай вэ? Саналаа өгөөд хамтдаа шилдгийг тодруулцгаая!