Хувийн санхүүгийн чиглэлээр бичдэг Financial Samurai хуудсанд сайн хороололд амьдрахын хүмүүсийн тэр бүр анхааруулаад байдаггүй сул талуудын талаар хөнджээ.
Хүн амьдралынхаа тал хугацаанаас илүүг гэртээ өнгөрүүлдэг тул санхүүгийн боломждоо тааруулан аль болох амар тайван, аюулгүй, тохилог бөгөөд дэд бүтэц сайтай хороололд шилжин амьдрахыг зорьдог нь үл хөдлөх хөрөнгийн шат ахих ердийн хүсэл тэмүүлэл юм.
Гэвч өндөр зэрэглэлийн хороолол руу шилжих нь зөвхөн давуу тал авчраад зогсохгүй, хүмүүсийн урьдчилан тооцоолоогүй зарим сөрөг нөхцөл байдлыг дагуулдаг болохыг уг нийтлэлд онцолсон байна.