АНУ-д циклоспора хэмээх халдварт өвчний тархалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас хэрэглэгчид салат болон навчит ногооноос татгалзаж эхэлжээ.

Энэхүү хандлага нь тус улсын хүнсний салбарт нөлөөлж, салатны чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Cava, Chipotle болон Sweetgreen зэрэг алдартай сүлжээ ресторануудын хувьцааны ханш даваа гарагт уналттай хаагдсан байна. Эдгээр нь АНУ-ын зах зээлд өргөнөөр үйлчилдэг, хурдан хоолны сүлжээ компаниуд юм.

Одоогоор халдварын эх үүсвэр болон мөрдөн шалгах ажиллагааны явцын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл үргэлжилсээр байна.