Ирландын зохиолч Салли Рүүнигийн номуудыг Их Британид цаашид худалдаалах боломжгүй болсон тухай түүний номыг эрхлэн гаргадаг Faber хэвлэлийн газар лхагва гарагт мэдэгдлээ.
Энэхүү шийдвэр нь түүний дэмждэг Palestine Action хэмээх идэвхтнүүдийн бүлэгтэй холбоотой аж. Зохиолч өмнө нь тус бүлгийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Харин Их Британийн засгийн газар 2025 оны долоодугаар сард уг бүлгийг “террорист” байгууллагын ангилалд оруулан хориглосон байна.
Ингэснээр “Palestine Action” байгууллага нь Хамас зэрэг зэвсэгт бүлэглэлүүдтэй ижил хар жагсаалтад орсон бөгөөд тус байгууллага уг хоригийг эсэргүүцэн давж заалдаж байгаа аж.
Харин зохиолч Салли Рүүнигийн амьдардаг Ирланд улсад “Palestine Action” бүлгийг хориглоогүй байна.