Йемений засгийн газар Хусит бүлэглэлийн зүгээс Хятадад үйлдвэрлэсэн технологийг зэвсэглэлдээ ашиглахыг оролдсон гэх асуудлаар Бээжинтэй хэлэлцсэн тухайгаа Лхагва гарагт мэдэгдлээ. Энэ нь хоёр талын удаан үргэлжилсэн иргэний дайны нөхцөл байдал хурцдаж буй үед болж байна.
Ираны дэмжлэгтэй тус бүлэглэл зэвсэглэлдээ ашиглахаар Бээжингээс эд анги, технологи авахаар оролдож байгаа тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Франц-Пресс (AFP) агентлаг асуулт тавьжээ. Үүний хариуд тус улсын Гадаад хэргийн сайд Афрах ал-Зоуба хэлэхдээ: “Хятадууд бол манай түншүүд бөгөөд бид тэдэнтэй иргэний болон цэргийн давхар зориулалттай бүтээгдэхүүний ашиглалтын талаар ярилцсан” хэмээн тодотгосон байна.