Англи хэлний дөрвөн үсгээс бүтсэн үгс нь янз бүрийн утга агуулгыг илэрхийлж байдаг. Хүмүүс уурласан, баярласан, гайхсан, гунигласан, эргэлзсэн эсвэл айсан үедээ эдгээр үгсийг хэрэглэх тохиолдол бий.

Үүнтэй адилаар санхүүгийн салбарт эрсдэл (risk) нь дөрвөн үсгээс бүрдсэн онцгой ойлголт юм. Энэ нь заримдаа эрсдэлийн урамшуулал (risk premium) буюу эерэг зүйл байж болдог бол зарим тохиолдолд эрсдэлийн менежмент (risk management) гэх стратеги болдог байна. Мөн заримдаа эрсдэлээр тохируулсан (risk-adjusted) хэмжүүр буюу тодорхой нэг тоо үзүүлэлт болж ашиглагддаг тухай санхүүгийн нийтлэлд дурджээ.