NASA-гийн мэдээлснээр, энэ сарын 25-ны өдрийн байдлаар сарны 84 хувь нь гэрэлтсэн харагдаж байна. Сар маань бүтэн тэргэл сар болох үе рүүгээ ойртож байгаа тул шөнө бүр улам бүр тодрон гэрэлтсээр байгаа юм.

Энэхүү үе шатыг одон орон судлалд Waxing Gibbous гэж нэрлэдэг. Өнөө шөнө ямар ч туслах хэрэгсэлгүйгээр энгийн нүдээр харахад сарны гадаргуу дээрх Mares Fecunditatis, Tranquillitatis болон Copernicus тогоог олж харах боломжтой. Хэрэв та дуран ашиглавал Альпийн нуруу, Archimedes болон Gassendi тогоонуудыг илүү тод харах боломжтой юм. Харин телескоп ашиглавал Apollo 14, 15 хөлгүүдийн газардсан цэгүүд болон Rima Ariadaeus-ийг ч ажиглах боломжтой.

Сар дэлхийг тойрох 29.5 хоногийн хугацаанд нийт найман өөр үе шатыг дамждаг. Сарны нэг тал нь үргэлж дэлхий рүү харсан байдаг ч нарнаас тусах гэрлийн хэмжээ өөрчлөгддөг тул бидний харах дүр төрх ийнхүү хувьсан өөрчлөгддөг. Дараагийн бүтэн тэргэл сар долдугаар сарын 29-нд тохиох юм.