Цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ танигдсан Lucid Motors компанид Саудын Арабын хунтайж хөрөнгө оруулалт хийж, тус компанийн 5 хувийн хувьцааг эзэмших болсон тухай мэдээлэл гарлаа.

Энэхүү хөрөнгө оруулалт нь Саудын Араб улс Lucid Motors-ийг хувийн хэвшил болгож магадгүй гэх таамаглал яригдаж байх үед хийгдсэн юм. Гэсэн хэдий ч тус цахилгаан автомашин үйлдвэрлэгч компани дээрх таамаглалыг албан ёсоор үгүйсгэсэн байна.