АНУ-ын Сенатор Элизабет Уоррен Дональд Трампаас энэ оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэлх хугацаанд олсон крипто валютын орлогын талаарх мэдээллийг гаргаж өгөхийг шаардсан байна. Энэхүү шаардлага нь Дональд Трампын 1.4 тэрбум долларын хөрөнгийн ил тод байдлын мэдүүлэгтэй холбоотой ажээ.

Уг мэдээлэл нь 2027 онд албан ёсоор тайлагнагдах ёстой байсан ч Сенатор Уоррен үүнийг илүү эрт ил болгохыг хүссэн байна. Одоогоор АНУ-ын Сенат крипто валюттай холбоотой хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд санал хураалт явуулахаар төлөвлөөд байна.