Америкийн инди рок хөгжимчин, дуучин, ая зохиогч Энни Кларк буюу Сент Винсент (St. Vincent) өнгөрсөн жил BBC Proms хөгжмийн наадмын хүрээнд Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд тоглосон тоглолтынхоо бичлэгийг “Live In London!” нэртэй винил цомог болгон гаргахаар болжээ.

Тус тоглолтод түүнийг 60 хүнтэй найрал хөгжим тоглосон бөгөөд удирдаачаар Жулс Бакли ажилласан байна. Сент Винсент өөрийн карьерын турш бичүүлсэн дуунуудаа найрал хөгжмийн аялгуутай хослуулан үзэгчдэд хүргэсэн нь тухайн үеийн тоглолтын онцлог байсан юм.

“Live In London!” цомог нь Сент Винсентийн хөгжмийн замналыг харуулсан томоохон үйл явдал болж байгаа бөгөөд түүний уран бүтээлийг шинэлэг өнгө аясаар сонсох боломжийг фэнүүдэд нь олгож байна. Цомгийн худалдаа хэзээнээс эхлэх талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.