Английн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Стинг саяхан нэлээд маргаан дагуулсан мэдэгдэл хийж, үйлдвэржилтийн зогсолт нь “хортой эршүүд” үзэл газар авахад нөлөөлсөн гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Тэрээр энэ тухай өөрийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн тухай өгүүлэх “The Last Ship” хэмээх мюзикл ирэх намар Лондонгийн West End-д дахин тоглогдох гэж байгааг зарлах үеэрээ дурдсан байна. Стингийн хэлснээр үйлдвэржилт зогссоноор эрчүүд өөрсдийн хүч чадлыг илэрхийлэх боломжоо алдаж, энэ нь “хортой эршүүд” үзэл рүү хөтөлсөн аж.
Түүний энэ мэдэгдэл олон нийтийн дунд янз бүрийн хариу үйлдэл үзүүлээд байна. Зарим нь Стингийн үзэл бодлыг дэмжиж, үйлдвэржилтийн бууралт нь эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үүрэгт нөлөөлсөн гэж үзэж байгаа бол зарим нь түүний мэдэгдлийг “хортой эршүүд” үзлийг зөвтгөх гэсэн оролдлого гэж шүүмжилж байна.
Стинг бол The Police хэмээх алдартай хамтлагийн ахлагч, гоцлол дуучин байсан бөгөөд олон арван жилийн турш хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр хүчтэй байр суурь эзэлсээр ирсэн билээ. Түүний дуунууд нь нийгмийн асуудлууд, улс төрийн үйл явдлуудыг хөнддөгөөрөө онцлогтой.