Дэлхий дахины анхаарлын төвд байдаг алдартнуудын нэг болох дуучин Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн тамирчин Трэвис Келси нар албан ёсоор гэрлэжээ.

Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, олны танил энэхүү хос 7 дугаар сарын 3-ны өдөр гэрлэлтээ баталгаажуулсан байна. Тэдний хуримын ёслол Нью-Йорк хотын алдарт Madison Square Garden-д болсон ажээ.

Тейлор Свифт нь дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй поп од бол, Трэвис Келси нь Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) од тоглогч юм. Тэдний хуримын талаарх мэдээлэл цацагдсан нь олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьж байна.