Америкийн поп од Тейлор Свифт болон NFL-ийн алдартай тоглогч Трэвис Келси нарын хуримын амралтын өдрүүд өндөрлөсөн байна. Энэхүү үйл явдлын дараа Трэвис Келсийн ээж Донна Келси Нью-Йорк хотоос нутаг буцаж байгаа нь камерын дуранд өртжээ.
Ням гарагт нисэх онгоцны буудалд ирсэн Донна Келси хуримын үйл ажиллагааны дараах дурсамжаа хуваалцахаар зэхэж байсан ч олны анхаарлыг татаад буй цуу ярианы талаар ямар нэгэн зүйл хэлэхээс татгалзсан байна. Тэрээр хуримын амралтын өдрүүдийг өнгөрүүлснийхээ дараа ийнхүү гэрийн зүг хүлгийн жолоо залжээ.