Цахилгаан автомашин үйлдвэрлэгч алдарт Тесла компани өөрийн робот такси үйлчилгээг Майами хотод албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.
Одоогоор уг үйлчилгээ Майами хотын нийт нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч амжаагүй байгаа бөгөөд хотын жижиг хэсэгт л робот таксинууд зорчигчдод үйлчилж байна.
Тесла компанийн жолоочгүй таксинууд 305 гэгддэг Майами хотын гудамжаар явж байгаа хэдий ч үйлчилгээний хамрах хүрээ нь хараахан өргөн болоогүй байгааг тус компаниас мэдээлжээ.