Дэлхийн сансрын технологийн тэргүүлэгч компани болох SpaceX-тэй холбоотой токенчилсон хувьцааны арилжаа эрчимжиж, зах зээлд шинэ дээд амжилт тогтоосон байна. CoinDesk-ийн мэдээлснээр, зургаадугаар сард нийт токенчилсон хувьцааны арилжааны хэмжээ 3.86 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэхүү өсөлтөд SpaceX-ийн токенууд гол үүрэг гүйцэтгэжээ. Тодруулбал, SpaceX-ийн токенууд нийт сарын арилжааны эзлэхүүний 31 хувийг буюу 1.19 тэрбум ам.долларыг дангаараа бүрдүүлсэн байна.

Түүнчлэн, Backpack платформын SPCX токен нь арилжааны идэвхээрээ тэргүүлж, нийт 1.08 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдсэн болохыг эх сурвалжид дурджээ.