Америкийн дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин Том Вэйтс (Tom Waits) 2011 оноос хойш анх удаа шинэ уран бүтээлээ гаргахаар болжээ. Тэрээр Massive Attack хамтлагтай хамтран 12 инчийн винил гаргахаар болсон байна.

Энэхүү винилийн A-side нь “Boots On The Ground” хэмээх дуу бөгөөд B-side нь “The Fly” хэмээх бараан ярианы хэсэг аж. Том Вэйтс “The Fly”-ийн товч хэсгээс олон нийтэд танилцуулсан бөгөөд уг хэсэгт “No one’ll weep when you die” (Чи үхэхэд хэн ч уйлахгүй) гэх мэт хар бараан үгс багтсан байна.

Том Вэйтс нь өөрийн өвөрмөц хоолой, туршилтын хөгжим, бараан ярианы хэв маягаараа алдартай. Түүний шинэ уран бүтээл фэнүүдийнх нь дунд маш их хүлээлт үүсгээд байна. Винил худалдаанд энэ сарын сүүлээр гарахаар төлөвлөгдөж байгаа аж.